Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр орой хоёр байршилд авто замын хөдөлгөөнийг хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод засварт орсон замуудаас Цэцэг төвөөс Төв шуудангийн уулзвар хүртэлх, Лавай захын уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх, Шадивлан зуслангаас Дамбадаржаагийн авто зам хүртэлх, Зайсан толгойн зогсоол хэсэг рүү гарах авто замуудын хөдөлгөөнийг нээжээ. 

Харин өнөөдөр орой хоёр байршилд замын хөдөлгөөнийг хааж, засварлана хэмээн НЗХГ-аас мэдээллээ.

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Лааганы гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

Зам хаах хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 23:00 цагаас

Зам нээх хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

зураг
 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, шинэчилнэ.Тодруулбал, авто замыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

зураг