Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Герман довтлогч Флориан Вирц Английн "Ливерпүүл"-д очлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Английн "Ливерпүүл" клуб довтлогч Флориан Вирцийн төлөө 116 сая фунтийг Германы "Байер Леверкузен" багт төлөхөөр боллоо.

Гэхдээ 100 сая фунт нь баталгаат гэрээ бол нэмэлт 16 сая фунтийг тоглогчийн ур чадвар, цаашид үзүүлэх амжилтаас хамааран урамшуулал хэлбэрээр олгох аж. 

Өдгөө 22 настай довтлогч эр гэрээнийхээ хугацаанд тогтвортой амжилт үзүүлбэл Их Британийн лигийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болох боломжтой юм.

Одоогоор дээд амжилтыг 2023 онд Португалийн "Бенфика" клубээс 107 сая фунтийн үнээр ирсэн аргентин хагас хамгаалагч Энцо Фернандез эзэмшиж байна.

Мөн тэр жил Лондоны баг "Брайтон"-оос эквадор хагас хамгаалагч Мойсес Кайседог 100 сая фунтээр авч байв. Гэрээний дагуу урамшууллаа авбал түүний наймааны үнэ 115 сая фунт болж өснө.

Ф.Вирц 17 настайгаасаа Германы "Байер Леверкузен"-ы төлөө 197 тоглолтод оролцохдоо 57 гоол оруулжээ. Түүнчлэн 2021 оноос Германы шигшээ багт 31 тоглолтод оролцож, долоон гоол оруулаад буй.

Түүнийг Английн "Манчестер Сити", Германы "Байерн Мюнхен" зэрэг олон баг сонирхож байсан ч мөнгөн дүндээ тохиролцож чадаагүй байна. 

 

Эх сурвалж: BBC