ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан ДОЛООН харилцагчдаа байр бэлэглэж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж, 2500 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өчигдөр /2025.06.13/ Хуримтлалтай Монгол-2025 урамшуулалт хөтөлбөрийн ТАВДУГААР сарын азтай 50 харилцагч шагналаа гардан авлаа.
Түүнчлэн бид хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилгынхоо хүрээнд СУПЕР УРАМШУУЛАЛ БАЙРНЫ эзнийг ирэх 7-р сард тодруулах гэж байна. Супер урамшууллын тохиролд 1-6-р сард цуглуулсан нийт эрхээр оролцох боломжтой тул иргэд та бүхэн яг одоо хуримтлалдаа нэмэх 100,000 төгрөг тутамд сугалааны нэг эрх авч, хожих боломжоо нэмэгдүүлээрэй.
Хэрэв та ХХБ -ны харилцагч биш бол TDB Online апп -г татаж аваад, маш хурдан хугацаанд харилцагчаар бүртгүүлэх боломжтой. Харилцагч болсны дараа мөн TDB Online апп -аар хадгаламжаа үүсгэж, СУГАЛААТ хөтөлбөрт оролцоорой.
Хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.
Дараагийн тохирлоор Супер урамшуулал – Байрны эзнийг тодруулна.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!