Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээн "Khangarid Cup 22" энэ сарын 14-ны өдөр "Аса Арена"-д болно.
Өнөөдөр тус тэмцээнд оролцох 16 тулаанчийн жингийн үзлэг "Новотел" зочид буудлын танхимд болов.
Тус тэмцээнд монголын шилдэг тулаанчид оролцохоос гадна Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигери улсын тамирчид оролцсон нийт найман тулаан хүлээж байна.
Мөн тэмцээнийг дэнслэхээр АНУ, Канад, Сингапурын шүүгчид Монголд ирсэн аж.
Тэмцээний 57 кг-ийн жинд "Шандас ММА" клубын тамирчин Б.Отгонбаатартай тулалдахаар бэлдэж байсан Казахстаны тамирчин Кайзар Жаугашар жиндээ орж чадаагүй тул тулалдахгүй болжээ.
Тэмцээнд
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21, мөн залуу тамирчдын чансаа өсгөх "MGL-1 Fight Night" тулааныг зургаан удаа зохион байгуулжээ.
Дээрх тэмцээнүүдээс төрөн гарсан монголын шилдэг тулаанчдын хувьд дэлхийн холимог тулааны томоохон холбоод болон АНУ-ын UFC, Ази номхон далайн орнуудын One Championship, Япон Улсын Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоодод тулалдаж буй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!