• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

ФОТО: Ерөнхий сайдын суудлаас гишүүдийн эгнээ рүү

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдов. Шөнө дундлан томилогдсон шинэ Ерөнхий сайд өмнөх сайдтайгаа гар барин тэврэлдэж, албаа авч өгөлцөн, сандал суудлаа шилжүүлсэн. 

Ийнхүү чуулганы танхимын хоймор, УИХ-ын даргын зүүн гар талд таван жил суусан Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн суудаг эгнээ рүү шилжин суух боллоо. 

Чуулганы танхим дахь зохион байгуулалтаар танхимын зүүн талд олонх буюу МАН-ын бүлгийн гишүүд, эсрэг талд нь цөөн буюу АН-ын бүлгийнхэн, гол хавиар бусад нам, эвслийнхнийг тараан суулгаж буй. 

Танхимын голын эгнээний хамгийн эхэнд УИХ-ын дэд дарга нар суудаг эрэмбэтэй. Энэ дагуу зүүн талын хамгийн эхэнд МАН-ын бүлгээс Х.Булгантуяа, баруун талын хамгийн эхэнд Б.Пүрэвдорж нар суудаг. Тэднээс доошлоод УИХ-ын намын бүлгийн дарга нар болоод парламентад олон сонгогдсон гишүүд эрэмбээрээ суух дараалалтай. 

Харин Ерөнхий сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн парламентын танхим дахь суудал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нарын дараа хуваарилагджээ. 

Чуулганы танхим дахь Ерөнхий сайдын суудалд сууж байсан Л.Оюун-Эрдэнэ шинэ Ерөнхий сайдыг томилогдмогц гишүүний суудал руу шилжин сууж буй үеийн агшныг харуулж байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг