22:01 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй К.Ёлк Унгарын Ценад Фечког нэмэлт цагт даралтаар буулган авч, ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдах боллоо.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 00:00 цагаас үргэлжлэх юм.
21:35 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй К.Ёлк Олон Улсын Жүдогийн Холбооны нэр дээр барилдаж буй орос жүдоч Аюб Блиевтэй хэсгийн аваргын төлөө өрсөлдлөө.
Харамсалтай нь манай тамирчин торгуулиар ялагдал хүлээснээр дагах тойрогт Ценад Фечкотой барилдахаар болов. Түүнийг ялбал хүрэл медалийн төлөө хүч үзэх боломжтой юм.
21:02 2025/06/13
Жүдогийн эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр Унгарын Будапешт хотод эхэлсэн билээ.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж буй юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд зодоглосон Ж.Анударь, Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Э.Ариунболд нар шөвгийн 16-д өрсөлдөгчөө барсангүй.
Ж.Анударь Испанийн Лаура Мартинес Абелендад, Г.Наранцэцэг Италийн Ассунта Скуттод тус тус нэмэлт цагт ялагдсан бол Э.Ариунболд Бразилын Мигуэль Аугустод вазари үнэлгээгээр дийлдэв.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон К.Ёлк эхний даваанд хийлээд АНУ-ын Жонатан Ян, Эквадорын Жонатан Бенавидес нарыг ялснаар шөвгийн наймд үлдээд байна.
Манай тамирчин хэсгийн аваргын төлөө Олон Улсын Жүдогийн Холбооны нэр дээр барилдаж буй орос жүдоч Аюб Блиевтэй хүч үзэх юм.
21:35 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй К.Ёлк Олон Улсын Жүдогийн Холбооны нэр дээр барилдаж буй орос жүдоч Аюб Блиевтэй хэсгийн аваргын төлөө өрсөлдлөө.
Харамсалтай нь манай тамирчин торгуулиар ялагдал хүлээснээр дагах тойрогт Ценад Фечкотой барилдахаар болов. Түүнийг ялбал хүрэл медалийн төлөө хүч үзэх боломжтой юм.
22:01 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй К.Ёлк Унгарын Ценад Фечког нэмэлт цагт даралтаар буулган авч, ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдах боллоо.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 00:00 цагаас үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!