Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хотод энэ долоо хоногт шинэчлэгдсэн авто замууд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN

Энэ долоо хоногт нийслэлийн таван байршлын зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээжээ.

Авто замуудыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байгаа нь агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй, чанар дээшилж, насжилт уртасна гэж мэргэжилтнүүд амлаж байгаа ч замын санд төвлөрүүлсэн татвар, хураамжийн мөнгийг засварт зарцуулдаг бөгөөд иргэд хяналт тавих эрхтэй билээ.

Нийслэл хотод энэ долоо хоногт шинэчлэгдсэн авто замууд:

Сүхбаатар дүүрэг: Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто зам

зураг
 
зураг
 


Чингэлтэй дүүрэг: Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто зам

зураг
 
зураг
 


Чингэлтэй дүүрэг: Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаагийн авто зам хүртэлх 5.3 км авто зам

зураг
 
зураг
 


Хан-Уул дүүрэг: Лавай захын уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх авто зам

зураг
 
зураг
 

 

Хан-Уул дүүрэг: Зайсан толгойн зогсоол хүртэлх авто зам

зураг
 

Хотын гол авто замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө шинэчилж дуусгахаар төлөвлөжээ.