• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Эмэгтэй волейболчид Үндэстнүүдийн цом тэмцээний сүүлийн тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Вьетнамын Ханой хотод Азийн Волейболын Холбоо (AVC)-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цом тэмцээн өндөрлөх дөхөж байна.

Энэ тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг хэсэгтээ нэг хожиж, дөрөв ялагдсан. 

Тодруулбал хэсгийн сүүлийн тоглолтод Ираныг 25:18, 21:25, 14:25, 25:21, 15:11 буюу нийлбэр дүнгээр 3:2-оор өрсөлдөгчөө буулган авсан билээ.

Ингэснээр есдүгээр байрны төлөө өрсөлдөх эрхээ авсан юм. 

Тэгвэл өнөөдөр Энэтхэг, Шинэ Зеландын баг хоорондоо өрсөлдөөд энэтхэгчүүд 3:1-ээр ялснаар есдүгээр байрны төлөө маргааш буюу энэ сарын 14-ний Бямба гарагийн 11:00 цагт Монголын эмэгтэй багтай тулахаар боллоо.

Сонирхуулахад энэ тэмцээний хагас шигшээд Вьетнам, Казахстан, Филиппин, Хятадын Тайпэй баг шалгараад буй. Тэднээс түрүүлсэн нэг баг нь 2026 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-д оролцох эрхээ авах аж.

Харин бусад багуудын хувьд эзэлсэн байраас шалтгаалан чансааны оноо олгох юм.