Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан 24 хүүхдийн 3 нь Энэтхэг улсад суралцаж байгаа гэв

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 37 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхны хурал өчигдөр /2026.03.05/ Төрийн ордонд болов. 

Энэ үеэр олон нийтийн сүлжээнд тарсан зарим асуудалд албан ёсны хариулт өгөхийг Ерөнхий сайд холбогдох албаныханд даалгасан юм. Энэ дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Б.Ганчулуун "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаана байна гэх асуулт цахимаар цацагдах болсон.

2006 онд "Өнөр бүл" асрамжийн газраас 24 хүүхэд өргөж авч байсан юм билээ. "Болор сан" гэдэг асрамжийн газар байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн асрамжийн газар нь 2016 онд татан буугдсан байдаг. Өргүүлсэн 24 хүүхдийн гурав нь 2025 онд өөрийн хүсэл сонирхлоор Энэтхэг улсад суралцахаар улсын хилээр гарсан бүртгэлтэй байна. Бусад 21 хүүхэд нь улсын хилээр гараагүй байгаа" гэлээ.