“The New Gerege: Education as Power буюу Шинэ цагийн Гэрэгэ: Мэдлэг бол Xүч” сэдэвтэй 1,000,000₮ хүртэлх шагналын сантай эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа!
22 жилийн туршлагатай боловсролын зөвлөх байгууллага AMS Bridge Blue Group нь Австрали, Канад, Шинэ Зеландад суралцах хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор “The New Gerege: Education as Power – Шинэ цагийн Гэрэгэ: Мэдлэг бол Хүч” сэдэвт шагналт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Энэхүү уралдаан нь Bridge Blue Mongolia байгууллагаас 13 дахь жилдээ зохион байгуулж буй “Гадаадад Сурцгаая Боловсролын Өдөрлөг”-т зориулан зарлагдаж байгаа юм.
Боловсролын өдөрлөг нь 3 дугаар сарын 14-ний Бямба гарагт Туушин Зочид Буудалд (Бэст Вестерн Премьер) 12:00 – 17:00 цагийн хооронд болох ба тус эсээний эхний гурван байрыг 16:30 минутаас шалгаруулна. Мөн энэхүү боловсролын өдөрлөгт хүрэлцэн ирснээр Австрали, Канад, Шинэ Зеландын хэлний бэлтгэл, мэргэжлийн сургалт, коллеж, их дээд сургуулиудад суралцах үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны төлөөлөгчдөөс шууд авахын зэрэгцээ мэргэшсэн зөвлөхүүдээс визийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.
“Мөн түүнчлэн тус өдөрлөгийн онцлох зүйл нь хүрэлцэн ирсэн оюутнууд оролцож буй дараах Дэлхийд Топ 100-д эрэмбэлэгддэг;
- The University of Melbourne;
- The University of Sydney;
- The University of Queesnland;
- The Australian National University;
- The University of Western Australia;
- The University of Adelaide;
- Monash University;
- UNSW Sydney
- University of Technology Sydney (UTS) зэрэг шилдэг их сургуулиудаас гадна Австрали, Канад, Шинэ Зеланд улсуудын төрийн өмчит болон хувийн их дээд сургууль, коллежуудаас 2 сургууль сонгон ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ урилга авах боломжтой. (Жич: Гадаад Паспорт, Боловсролын гэрчилгээ мөн Хэлний онооны өнгөт хуулбарын хамт ирэх)”
Гадаадад суралцах мөрөөдлөө бодит болгох эхний алхмаа эхлүүлцгээе!
Дараах холбоосоор орж өдөрлөгт оролцох ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ цахим тасалбар баталгаажуулаарай. 3xpo.io/events/study-abroad-expo-2026-in-ulaanbaatar
Шагналт Эсээ Бичлэгийн Уралдаан нь дараах шалгууруудаар үнэлэгдэнэ:
- Эсээг сэдвийн дагуу буюу “The New Gerege: Education as Power буюу Шинэ цагийн Гэрэгэ: Мэдлэг бол Xүч”-д утга нийцсэн 500-аас ихгүй бичнэ;
- Англи эсвэл Монгол хэл дээр бичнэ;
- Times New Roman, Size 12
Шагналын Сан:
- 1 дүгээр Байр 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал + гарын бэлэг
- 2 дугаар Байр 750,000 төгрөгийн мөнгөн шагнал + гарын бэлэг
- 3 дугаар Байр 500,000 төгрөгийн мөнгөн шагнал + гарын бэлэг
- Шалгарсан эхний 50 оролцогчдод гарын бэлэг
Эсээгээ Брижблү Монголия-ийн vipmongolia@bridgeblueglobal.com цахим шуудан руу 2026 оны 3 дугаар сарын 7-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23:59-өөс өмнө илгээнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
