Дональд Трамп хүүгээ хэлэх хүртэл Леонил Мессиг Цагаан Ордонд ирэхийг мэдээгүй гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Цагаан Ордонд Америкийн Хөлбөмбөгийн Дээд Лиг (MLS)-ийн өнгөрсөн улирлын аварга болсон Леонил Месси тэргүүтэй "Интер Майами" багийг хүлээн авчээ.
Гэхдээ ирэх зургаадугаар сард 80 нас хүрэх Д.Трамп хүүгээ хэлэх хүртэл Л.Месси тэргүүтэй хөлбөмбөгчдийг ордондоо хүлээн авахаа мэдээгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Америкийн Ерөнхийлөгч Дээд лигийн аваргуудыг хүлээж авахдаа сэтгүүлчдэд Иранд хийж байгаа цэргийн ажиллагааныхаа талаар сайрхсан юм. Тэрбээр "АНУ-ын армийнхан гайхалтай Израилийн түншүүдтэйгээ хамтран дайснаа төлөвлөсөн хугацаанаас өмнө устгаж байна. Миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй дээд түвшинд тэд ажлаа гүйцэтгэж байгаа" гэж ярьжээ.
Үүнийхээ дараа тэр "АНУ-ын аль ч Ерөнхийлөгч өмнө нь хэлж байгаагүй аз завшаан надад тохиож байна. Цагаан Ордонд тавтай морил, Месси" гэв.
Трамп Иранд хийж буй дайндаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн тул Цагаан Ордонд Л.Месси ирэхийг хүүгээ хэлэхэд л мэдсэн байна.
Хурлын төгсгөлд хөлбөмбөгчдийг ажиглаж зогссон Трамп тус багийн аргентин хагас хамгаалагч Родрего Ди Полыг онцлон "Танайд царай муутай тоглогч байна уу, би царайлаг эрчүүдэд дургүй" хэмээн хошигножээ.
Багийн зүгээс түүнд "47" дугаартай өмсгөл болон багийн тоглогчдын гарын үсэгтэй бөмбөг бэлэглэжээ.
Английн алдарт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан "Интер Майами"-д Л.Мессигээс гадна уругвай довтлогч Луис Суарес тоглодог билээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
