ФОТО: "Хайр түгээх RAV4" GEN VI Монголд нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Toyota брэндийн хамгийн амжилттай SUV загваруудын нэг RAV4 шинэ үеийн загвар Монголын зах зээл дэх албан ёсны нээлт боллоо.

Toyota Motor Corporation анх 1994 онд RAV4 загварыг танилцуулснаас хойш уг автомашин нь хот болон аяллын хэрэглээг хослуулсан SUV сегментийн нэгэн төлөөлөл болж, дэлхий даяар сая сая хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн загвар болсон юм.

Шинэ үеийн RAV4 GEN VI нь өмнөх үеийнхээ бат бөх SUV төрхийг хадгалсан ч илүү хурц дизайн, илүү ухаалаг технологи, жолооч төвтэй дижитал орчныг нэвтрүүлснээрээ онцлог аж.

Монгол дахь загварын албан ёсны нээлт гуравдугаар сарын 6-наас 15-ныг дуустал 10 хоногийн турш үргэлжилнэ.

Хэрвээ та бүхэн загварын машинтай танилцах бол Хан-Уул дүүрэгт байрлах Имарт худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулагдах "Хайр түгээх RAV4 аян"-ыг хэрэгжүүлэгч "Мөнххада" компанийн ажилтнууд энэ сарын 7, 10, 13-нд ажиллах юм.

"Ижил үнээр илүү үнэ цэнийг бүтээх боломжийг олгож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нээлтийн үеэр "Мөнххада" ХКК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ю.Уянга "Анх 1994 онд дэлхий дахинд RAV4 автомашиныг танилцуулснаас хойш зургаа дахь үеийн шинэчилсэн загварынхаа Монгол дахь нээлтийг өнөөдөр хийж байна. Манай компаниас сүүлийн гурван жилийн хугацаанд энэ загварын борлуулалтын орлогоос "Хайр түгээх RAV4" аяныг санхүүжүүлэн, амжилттай хэрэгжүүлж буй.

Өнгөрсөн хугацаанд манай компаниас RAV4 загварыг худалдаж авсан нийт хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулахад дийлэнх олонх нь аав, ээж, эхнэр, хүүхэд, ойр дотнынхондоо бэлэглэсэн гэсэн үр дүн гарсан. Тиймээс бид бусдад хайраа түгээх хүсэлтэй үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Аяны хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдийн боловсролд бодит хөрөнгө оруулалт хийх зорилгоор хот, хөдөөгийн 10 сургуулийн номын санг шинэчилсэн.

Манай компаниас худалдан авалт хийж буй хэрэглэгчдэдээ бид ижил үнээр илүү үнэ цэнийг бүтээх боломжийг олгож байна" гэв.

"Хаана ч хамтдаа"

Toyota компаниас шинэ үеийн RAV4 GEN VI загвараа технологийн дэвшлээр тэргүүлэгч үе гэж тодотгоод "Хаана ч хамтдаа!" уриагаар чимэглэжээ. 

RAV4-ийн шинэ загвар нь найман өнгөний сонголттойгоос гадна дотор салон нь хар, саарал хувилбартайгаар хэрэглэгчдэд хүргэж буй. 

  • Шинэ үеийн RAV4 GEN VI загвартай ойроос танилцах,
  • Автомашины дизайн, технологи, аюулгүй байдлын системийг үзэх,
  • Автомашиныг дагалдаж ирсэн бүтээгдэхүүнийг сонирхох,
  • Мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг