Уншиж байна ...

“Шилэн номын сан”-тай ТАНИЛЦ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сургуулийн номын санг олон хүн сурах бичиг хадгалдаг агуулах төдий гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр номын сан бол хүүхдийн сэтгэхүй, оролцоо, чанартай боловсролын суурь орчин байх ёстой газар.

Сүүлийн жилүүдэд энэ ойлголтыг бодитоор өөрчлөх оролдлогууд хийгдэж буйн нэг нь Мөнххада компанийн хэрэгжүүлж буй “Хайр түгээх RAV4” нийгмийн хариуцлагын аяны хүрээнд хэрэгжиж буй “Шилэн номын сан” төсөл юм.

Энэхүү төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан унших орчныг илүү хүртээмжтэй, аюулгүй, орчин үеийн шийдлээр шинэчлэхэд чиглэжээ. 2024–2025 оны хугацаанд уг төслийн хүрээнд есөн сургуулийн номын санг шинэчлэн тохижуулсан байна.

Анхаарал татах нэг зүйл нь төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүжүүлдэг бөгөөд нийгмийн асуудалд санаа зовнидог, шийдэл эрж хайдаг  худалдан авагчдынхаа шийдвэрийг үнэ цэнтэй байлгах нь аяны зорилго аж.

Аян 2026 онд гурав дахь жилдээ үргэлжлэн, хот, хөдөөгийн найман сургуулийн номын санг дахин шинэчлэхээр төлөвлөсөн байна.

“Шилэн номын сан” гэх нэр нь зүгээр нэг хийцийн онцлог биш. Төслийн хүрээнд номын санг:

  • Хүүхдэд аюулгүй, энгийн тохижилттой,
  • Уншлагын танхим нь ил тод харагдах шилэн ханатай,
  • Сурагч бүрд нээлттэй, чөлөөтэй ашиглах боломжтой байхаар шийдсэн нь сургуулийн орчинд унших соёлыг илүү амьд болгохыг зорьсны илрэл юм.

Ном унших орчинд оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ шууд харагдуулдаггүй байж болох ч урт хугацаандаа хүүхдийн сэтгэлгээ, хэл яриа, бие даан суралцах чадварт нөлөөлдөг. Тиймээс “Шилэн номын сан” төсөл нь барилга байгууламжийн тохижилтын ажил гэхээс илүүтэйгээр боловсролын орчны чанарын тухай асуудлыг дахин сануулж буй жишээ гэж хэлж болохоор байна.

Номын сан агуулах биш. Харин номын сан бол унших дадлаар дамжуулан үгийн сангаа тэлж, бодлоо эмхэлж сурах, анхаарлаа төвлөрүүлэхэд суралцдаг чимээгүй боловч чухал орон зай юм.

Өмнөх/ Дараах

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.