16 насанд хүрээгүй хүүхдэд суррон худалдаж авч өгөхгүй байхыг уриалав

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн онд суррон ангиллын тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам, тээврийн осолд өртсөн 2,820 тохиолдол бүртгэгджээ. Осолд өртсөн иргэдийн 1,953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй бол амиа алдсан таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй байна. Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг 16 насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдаж авч өгөхгүй байхыг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлөөс уриаллаа.

Ингэснээр эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж чадна гэв.

Скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд л түрээслүүлэх зохицуулалт хийхээр болоод байгаа билээ. 

 


Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба