Иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байгаа талаар Банкны салбарын 2025 оны IV улирлын тайланд дурджээ. 

Тэр дундаа автомашины зээлийн чанаргүйдэлт 16 хувьд хүрч өссөн байна. 

Харин эдийн засгийн салбаруудад буюу бизнест олгосон зээлийн чанаргүйдэлт буурсан байна. 

Банкны зээлийн чанар гэдэг нь 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй нөхцөлд чанаргүй зээлд шилждэг. 

Графикаас харахад автомашины зээлийн чанаргүйдэлт 2025 онд 16 хувьд хүрч өссөн бөгөөд цалин, тэтгэврийн зээл болон кредит картын зээлийн чанаргүйдэлт мөн 2024 оноос нэмэгджээ.

зураг
 
Банкны салбарын тойм 2025-4