• 6 сарын 15, Ням

Виз, визийн зөвшөөрөл олголт 98 хувьтай байна

П.Зоригт, IKON.MN
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын Иргэн, Харьяатын Газар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25,582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан байна. 

Үүнээс

  • 98.1 хувь буюу 25,094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож
  • 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Түүнчлэн “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа бөгөөд 2025 оны байдлаар цахим виз олголт 87.1 хувьтай байна.

Тодруулбал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19,434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16,930 иргэнд цахим виз олгож, 2,282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:

  • БНХАУ 15,135
  • Тайвань 710
  • БНЭУ 427
  • БНСУ 352
  • бусад улсын 306 иргэн байна.

Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан.

Мөн уригч иргэн, ААН, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй нь байгааг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ.