УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх байв.
Гэсэн ч Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүнийхээ нэрийг зарла. Нийтэд ил болго. Тэгсний дараа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал гаргасан байна.
Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эсвэл ажлын тав хоногийн завсарлага авчээ. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхийг ажлын таван хоногоор хойшлуулж, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|