• 6 сарын 15, Ням

УИХ-ын чуулганы хуралдаанд гэрэл зургийн сурвалжлагчдыг орохыг хориглосон шийдвэрээ эргэн харахыг шаардав

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо(МГЗНХ)-ноос Улсын Их Хурал(УИХ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон парламентад суудалтай дөрвөн намын бүлгийн дарга нарт хандан өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Учир нь 2025 оны тавдугаар сараас гэрэл зурагчдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаад орохыг хориглоод байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан уг шийдвэр нь төр, засгийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг хаасан, нөгөөтээгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, улмаар иргэдийн мэдэх, мэдээллээр хангагдах гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг хөндсөн гэж үзэн, эсэргүүцэж байгаагаа МГЗНХ-ноос илэрхийлэв.

Иймд шийдвэрээ эргэн харж, гэрэл зургийн сурвалжлагчдын ажил үүргээ гүйцэтгэх боломж, эрхийг хангаж өгөхийг шаардаж, албан бичиг хүргүүлсэн байна.