Улаанбаатар хотын 0 цэг Төв шуудангийн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний Бямба гарагийн 23:30 цагаас хааж авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Уг замын хөдөлгөөнийг өнөөдрийн 15:00 цагт нээх юм.
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!