11:53 2025/05/20
Шаардлагад 11 хэвлэл мэдээллийн байгууллага нэмэгдэж 26 боллоо.
Хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээс олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардсан. Тус шаардлагад дахин 11 редакц нэмэгдэж, нийт 26 хэвлэл мэдээллийн байгууллага болоод байна. Үүнд:
13:02 2025/05/19
Нэр бүхий хэвлэлийн редакцууд нэгдэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс олон нийтэд нээлттэй, ил тод байхыг шаардаж байна.
Сүүлийн үед нийгмийн бухимдлыг төрүүлээд буй Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудалд олон нийт хариулт хүлээж буй. Гэтэл урьдаас бэлтгэсэн мэт асуултад хариулж асуудлыг намжаах гэж оролдож буй нь иргэдийн шүүмжлэлийг улам нэмэгдүүлсэн.
Тиймээс хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж Ерөнхий сайдаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй, ил тод ярилцахыг шаардаж байна.
Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар ил гарч, сэтгүүлчийн асуултаар дамжиж буй олон нийтийн хардлага, бухимдал, шүүмжлэлд урьдаас бэлдэлгүйгээр шууд хариулдаг болох жишиг тогтоохыг мэргэжлийн редакцууд шаардаж байгаа юм.
Уг шаардлагад:
Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой. Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй. Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо. Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгчээ.
Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм. Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна.
Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна. Шаардлагын хариуг тавдугаар сарын 23-ны өдрөөс өмнө ирүүлэхийг хүсье.
Шаардлагад нэгдсэн редакцууд:
11:53 2025/05/20
Шаардлагад 11 хэвлэл мэдээллийн байгууллага нэмэгдэж 26 боллоо.
Хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээс олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардсан. Тус шаардлагад дахин 11 редакц нэмэгдэж, нийт 26 хэвлэл мэдээллийн байгууллага болоод байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!