• 6 сарын 14, Бямба

Энэ сарын 21, 22, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сарын 21, 22, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

05-р сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

  • Тавдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Тавдугаар сарын 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр,
  • Тавдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр.

  • Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12...+17 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25…+30 градус,
  • Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.119.193] 2025/5/20
Одоо хуурайшилт,уур амьсгалын өөрчлөлт, дулаарал гм элийрлээ орхимоор байна
0 | 0 Хариулах