Тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн автобусны буудлын урд талд зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулжээ. Энэ нь чөлөөлсөн зам талбай дээр дахин ТҮЦ тавьсан зөрчил гэж албаны хүн тодотгосон юм.
Өнгөрсөн шөнө уг хоёр ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн болохыг УБЗАА-наас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн шөнө нийт 14 ТҮЦ нүүлгэж, газрыг чөлөөлжээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 31 ТҮЦ нүүлгэж, газрыг чөлөөлсөн байна.
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайд дээр байгаа ТҮЦ-үүдийг өнгөрсөн сард нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж эхэлсэн бөгөөд одоо 400 ТҮЦ-ийг нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайгаас нүүлгэн шилжүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!