Уншиж байна ...

Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн аж.

Үүнтэй холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.

Арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм байна. 

Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

зураг