• 6 сарын 15, Ням

Хүүхдийн вагоныг орон нутгийн зарим чиглэлд аялуулна

ikon.mn
2025 оны 5 сарын 20
ikon.mn
Зураг зураг

“Улаанбаатар төмөр зам” ХНН зорчигч тээврийнхээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүүхдэд зориулсан тусгай вагоныг орон нутгийн зарим чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэж байна. УБТЗ-ын Зорчигчийн вагон депо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүд галт тэргээр аялах хугацаандаа кино үзэж, хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг вагоныг хүүхдэд зориулан тусгайлан тоногложээ.

зураг
 

Ингэхдээ хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлж вагоны хана шалыг зөөлөвч эдээр доторлож, эко зөөлөн тоглоомуудыг сонгосон байна. Тэрчлэн хяналтын камер суурилуулжээ.

Мөн аав, ээжүүд хүүхдээ тоглож байх үед амарч байх хүлээлгийн өрөөтэй юм. Хүүхдийн ариун цэврийн өрөөг ч бас хүүхдийн стандарт хэмжээнд тохируулж чөлөөтэй бие засаж, гараа угаах  боломжтойгоор тооцож хийсэн гээд хүүхдийн ая тухтай аялах боломжийг бүрдүүлж чаджээ. Хүүхдийн вагоныг тун удахгүй аялуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.