Монголын хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Очирдагинас” компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Алтан медальтай хиамны баяр”-аа албан ёсоор эхлүүллээ.
Тус баяр нь “Очирдагинас” компанийн 20 жилийн ойн хүрээнд, мөн тус компани Герман улсын Франкфурт хотноо болсон IFFA-2025 буюу “Махны олимп”-оос 9 алт, 1 хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтаа хэрэглэгчидтэйгээ хуваалцахаар зохион байгуулагдаж байна.
Баярын хөтөлбөрт:
• Шилдэг залуу уран бүтээлчдийн тоглолт
• Хүүхэд, залуучуудад зориулсан асуулт, хариулт болон спортын уралдаан, тэмцээнүүд
• Медальт бүтээгдэхүүний хямдралтай худалдаа, амталгаа
• Сюрприз бэлэг, азтан шалгаруулалт, хөгжилтэй олон үйл ажиллагаа багтсан.
20,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хүн бүр азын сугалаанд оролцох эрхтэй бөгөөд гурван 3 супер азтан БНХАУ-ын Бээжин хот дахь Universal Studios-аар аялах эрх мөн АХА асуулт хариултын тэмцээний ялагчдад:
o 1-р байр – 1,000,000₮
o 2-р байр – 800,000₮
o 3-р байр – 500,000₮
Хүүхдүүдийн уралдаан, тэмцээний ялагчдад ухаалаг цаг, Чихэвч, Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, Унадаг дугуй, Lababu брэндийн тоглоомууд болон олон гайхалтай бэлэг хүлээж байна.
Түүнчлэн сонирхолтой тэмцээн уралдаан, гэр бүл, найз нөхдөөрөө оролцох боломжтой хөтөлбөрүүдээр дүүрэн нэгэн дурсамжтай өдөр таныг хүлээж байна.
Мөн Маханд дуртай МАНГАСУУД баярын үеэр “Мангас” шарсан зайдас-аар үйлчилнэ!
Энэхүү борлуулалтын бүх орлого нь #Зүрх_Мартахгүй төслийн үйл ажиллагаанд хандивлагдах болно.
Монгол амтыг дэлхийд таниулсан энэ амжилт бол зөвхөн “Очирдагинас”-ын төдийгүй Монгол хүн бүрийн бахархал юм. Та бүхнийг баярын уур амьсгал дунд, дурсамж дүүрэн нэгэн өдөр өнгөрүүлэхийг урьж байна!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!