• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн өдрүүдийг Чингисийн талбайд зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд есдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд болох ажээ. Нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барина гэж Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ.

Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болон “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна. Мөн Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.