Mommy & Baby expo 2025 олон улсын эрх үрсийн үзэсгэлэн анх удаагаа Хүннү Моллд 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч Грийн гэйт интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал- тай ярилцлаа.
- Сайн байна уу та. Юун түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхгүй юу?
Сайн байна уу? Грийн Гэйт интернэйшнл компани нь 2015 оноос хойш импортын үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний гол баримталдаг зарчим бол нийгэмд хэрэгцээтэй хүний эрүүл мэндийг дэмжсэн, урт хугацаандаа хэрэглэвэл эрүүл амьдралыг бий болгож, амьдралын чанарыг сайжруулдаг бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог. Өнөөдрийн байдлаар манайх нийт 11 улсын 23 брэндийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад төлөөлөөд ажиллаж байгаа. Бидний хувьд илүү олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, клиник туршилтаар баталгаажсан бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зорьдог. Импортлон худалдаалж буй бүтээгдэхүүнүүд маань гоо сайхны бүтээгдэхүүнүүд, эх хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон органик хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.
- Танай брэндүүдийн үйлчилгээн дээр хэрэглэгчид ам сайтай байдаг. Бүтээгдэхүүний үр дүн, үйлчилгээ тал дээр хэрхэн анхаардаг вэ?
Бид зөвхөн бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэйгээр Монголын хэрэглэгч нартаа, ард иргэдэд эрүүл амьдралын үнэ цэнийг бий болгохуйц бүтээгдэхүүний мэдлэгээс гадна эрүүл мэндийн боловсрол олгохуйц контентуудыг хүргэхийг зорьдог. Энэ ч утгаараа салбар, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Хоол зүйчидтэй, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмч нартай, арьсны эмч нартай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүний сурталчилгаа гэхээс илүү бүтээгдэхүүнийг маань монголын хэрэглэгчдэд таарч байна уу, хэр тохиромжтой байна вэ гэдэг дээр илүү судалгаа, шинжилгээ хийхэд оршдог бөгөөд тус судалгаа шинжилгээг хамтран ажиллагч судлаачид маань олон улсын хурал семинаруудад тайлагнан Монгол улсаа дэлхийд таниулах боломжтой болдог давуу талтай. Бидний хийж байгаа ажлууд нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг. Үүний тулд олон улсын туршлагаас Монгол улсад хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна импортын бүтээгдэхүүнүүддээ олон улсын сертификат, чанар аюулгүй байдлын баталгааг нэн тэргүүнд шалгуур болгодог бөгөөд үүнийгээ ч алдахгүйгээр үргэлжлүүлнэ гэж бодож байна.
- Онцлох бүтээгдэхүүн болон тэдгээрийн давуу талын талаар яривал?
Бидний хувьд хүний амьдралын бүх мөчлөгт хэрэглэж болох амьдралын чанар сайжруулахуйц брэнд бүтээгдэхүүнүүдийг импортлон худалдаалдгаараа давуу талтай. Жишээ нь эхийн хэвлийн ураг бүрэлдэж эхлэхээс төрөх хүртэл хугацаанд язралтаас сэргийлэх тос, хярзангийн массажны тос, жирэмсний ОО гэхчлэн бүтээгдэхүүнүүд маань маш дотно хэрэглэгддэг бол төрсөн нярайд нярайн сүү, нуралтын тос, бие угаагч гэхчлэн маш ойр бүтээгдэхүүнүүд байдаг. Цаашлаад хүүхдийг бор хоолонд ороход ашиглаж болохуйц аяга, тавгийн брэнд бүтээгдэхүүнүүд байдаг бол тус аяга таваг болон хүүхдийн хувцсыг угааж болохуйц органик угаалгын шингэн хүртэл манайд бий. Тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд Ураг бүрэлдэхээс эхлэн өтлөх хүртэлх бүх хугацаанд хэрэглэж болохуйц, амьдралын чанарыг сайжруулж болохуйц гоо сайхан, хүнс, ахуйн олон төрлийн бүтээгдэхүүн импортлон худалдаалж байна. Тэр бүтээгдэхүүн бүр нь олон улсын чанар, стандартад нийцсэн байдаг бөгөөд энэ нь манай маш том давуу тал юм. Бидний импортолдог брэндүүдээс дурдвал: Babybio, Isispharma, Weleda, Munchkin, Nuby, Topicrem, President, Brushbaby, Gullon зэрэг брэндүүд байна. Тус бүр өөрийн онцлогтой, тодорхой стандартуудад нийцсэн аюулгүй орц найрлага бүхий брэндүүд юм.
- Mommy & Baby expo 2025 үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа шүү дээ. Тэгвэл хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөөч?
Бидний хувьд монголын анхны хамгийн том Эх Хүүхдийн Экспо зохиогдож байгаад маш их баяртай байна. Манай зүгээс хүүхдийн болон ээжтэй холбоотой бүх брэнд бүтээгдэхүүнээрээ энэхүү экспод хамтран оролцох гэж байна. Үүнд: Weleda, Babybio, Isispharma, Topicrem, Gullon, Munchkin, Nuby, President зэрэг брэндүүд хямдралтай болон бэлэгтэй худалдаагаар оролцохоор төлөвлөж байна.
- Ер нь үзэсгэлэнгийн цар хүрээ ач холбогдлыг хэрхэн харж байна?
Энэхүү үзэсгэлэнг цаашдаа ээж, аав бүрийн хүсэн хүлээдэг том экспо болох байх гэж харж байна. Учир нь хүүхдийн болон ээжийн цогц бүтээгдэхүүний үзэсгэлэн өөр хийгддэггүй гэж санаж байна. Магадгүй энэхүү экспо маань цаашлаад эх хүүхдийн эрүүл оршихуйн талаар зөвхөн бүтээгдэхүүнээр дамжуулан биш магадгүй сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг илүү хэрэгцээтэй үйлчилгээгээр баяжуулагдан хэрэглэгчид хүрэх байх гэж харж байна.
- Салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Mommy & Baby expo үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байх талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Хэрвээ бид хэдхэн жил эргэж харвал ковидын үеэс өмнө бидний эрүүл мэндийн боловсрол нь ковидоос хойшихтой харьцуулахад харьцангуй муу байсан гэж боддог. Учир нь ковидын үеэс хойш бид эрүүл мэнддээ цаг хугацаа, санхүү зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан гэж би боддог. Үүний нэг илрэл нь сүүлийн үеийн маркетерүүдийн хийж буй маркетингийн ажлууд нь илүү үнэ цэнэ бүтээх, эрүүл амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг философитой уялдаж байгаа нь юм: Бид анх байгуулагдахдаа эрүүл хүнс гэж юу вэ, органик хүнс гэж юу вэ, түүний цаана ямар үнэ цэнэ байдаг вэ, эмчилгээний гоо сайхан гэж юу вэ, яагаад энгийн гоо сайхнаас ялгаатай вэ гэдгийг олон төрлийн сувгуудаар таниулж хүргэж байсан бол ковидоос хойш эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маяг, урт удаан аз жаргалтай амьдрал зэрэгтэй уялдуулан үйлчилгээгээ таниулан ажиллаж байна. Түүнээс гадна чанартай амьдрахын тулд бид олон төрлийн зүйлийг амьдралын хэв маягтаа нэвтрүүлсэн гэж харж байгаа. Энэ трэнд нь урт хугацаандаа маш үр дүнтэй, тогтвортой байна. Бид илүү жижиг зүйлд ч гэсэн ач холбогдол өгч орц найрлага аюулгүй байна уу, энэ нь хүний биед ээлтэй юу. Үгүй юу гэдгийг маш сайн судалж байна. Бидний хувьд ч гэсэн 2015 оноос хойш бүтээгдэхүүн зах зээл дээр байршуулахдаа энэ зорилтынхоо дагуу илүү чанартай, шим тэжээлтэй бүтээгдэхүүнүүдийг монголын иргэддээ хүргэхээр зорьж ажиллаж байна.