ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам” буюу РЖД компани нь 2019 оныг дуустал “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг удирдахаар болсон байна.
Тодруулбал, УБТЗ хамтарсан нийгэмлэгийн нийт хувьцааны 50 хувийг эзэмших зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Улаанбаатар төмөр замын барилгын ажил Зөвлөлт-Монголын зөвшилцлийн дагуу 1947 онд эхэлсэн байдаг. Үүнээс 2 жилийн дараа буюу 1949 онд 400 км төмөр зам баригдаад байхад “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг байгуулах тухай өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг ЗХУ, БНМАУ үзэглэсэн юм.
Сонирхуулахад, РЖД компанийг сүүлийн 10 жил тасралтгүй удирдсан Владмир Якунин өөрийн хүсэлтээр өнгөрсөн сард албан ёсоор албан тушаалаасаа буусан билээ. Одоо тус албанд ОХУ-ын Тээврийн сайдын нэгдүгээр орлогч Олег Белозеров томилогдон ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|