Таван Толгой нүүрсний ордын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч “Хойшлогдсон 4 тэрбум ам.долларын хэлэлцээ Монголын эдийн засгийг сэргээж, үлэмж нөлөө үзүүлэх байлаа. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрах явцаас шалтгаалж Таван Толгой төсөл хэрэгжихэд тун бага боломж үлдсэн” гэж хэлэв.
Төслийн хөрөнгө оруулагч болох ММС, Хятадын Шенхуа Энержи, Японы Сумитомо корпорацын Төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн ашиглалтыг хариуцан ажиллах төлөвлөгөөг энэ оны дөрөвдүгээр сард Парламентын дарга зогсоосон бөгөөд хэлэлцээний ирээдүйг хууль тогтоогчдын гарт үлдээсэн юм.
Консорциумтай хийх хэлэлцээг ахалж байсан Монгол Улсын сайд Мэндсайханы Энхсайхан Улаанбаатар хотод болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр хууль тогтоогч нар хэлэлцээг батална гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлэв.
Мега төслүүд хариуцсан сайд М.Энхсайхан “Биднийг Таван Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хүргүүлэх үед төсөл батлагдах боломж 50:50 байсан. Харин энэ цаг мөчид батлагдаж хэрэгжихэд 10-аас бага хувийн боломж байна. Засгийн газрын шийдэмгүй бус байдал дээр нэмэгдээд, Хятадын эдийн засгийн хүндрэл хэлэлцээнд аюул учруулж байна. “Энэ зөвхөн парламентаас шалтгаалаагүй, Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас мөн шалтгаалж байна” гэж Хятадын зах зээлийн хувьсамтгай байдлыг дурдлаа.
Монгол Улсын бараг бүхий л уул уурхайн бүтээгдэхүүн,газрын тос Хятадын худалдан авалтаас шууд хамаардаг бөгөөд 2015 оны эхний зургаан сарын байдлаар экспортын 86 хувьд хүрчээ.
Таван Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хүргүүлэх үед төсөл батлагдах боломж 50:50 байсан.
Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралт дэлхийн даяр нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Монголын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болох нүүрс, зэсийн үнийг зургаан жилийн өмнөхөөс бага түвшинд хүргээд байгаа юм.
Уул уурхайн салбарт стратегийн харилцааг хөгжүүлэх талаарх Засгийн газрын шийдвэрийг гурван жил харж, горьдлого тасарч буй хөрөнгө оруулагчдыг тэвчээртэй байхыг М.Энхсайхан сайд хүсэв. Тэрбээр “Монголын 12 тэрбум ам.долларын жижиг эдийн засагт үзүүлэх асар их нөлөөтэй учир Таван Толгой шиг мега төслүүдийн хувьд төлөвлөгөө, гэрээнүүд батлагдахад хугацаа хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Түүнчлэн “Хурд төслийн алдаг. Боловсруулсан судалгаанаас бид зарим алдааг олж хардаг. Эдгээр алдаанууд төслийг аль ч үед байсан сүйрүүлж чадна” гэж хэлэв.
Тэррэнсэ Эдвардс
Эх сурвалж: http://uk.reuters.com/article/2015/09/03/mongolia-coal-tavan-idUKL4N1191IW20150903
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|