Иргэд ерөнхий сайдыг огцруулж, эвслийн Засгийн газар байгуулахгүй, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг шаардаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр өдрийн 14:00 цагт эхэлсэн тайван жагсаал орой 20:00 цагт өндөрлөх юм.
Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох санаачилга үл гаргах тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсгээ зурах шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байгаа юм.
Жагсагчдын зүгээс дараах үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.
- Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
- Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй
- Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх
Доорх хоёр зураг дээр дарж аудиог сонсон уу.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
