• 6 сарын 14, Бямба

Озеки Оносато нэг ч унаагүй тэргүүлж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж буй. Энэ тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолд хүрэх өндөр магадлалтай байгаа озеки Оносато 10 өдрийн дараагаар нэг ч уналгүй тэргүүлж байна.

Тэрбээр өнөөдөр маегаширагийн 4 Ичиямамотог ялснаар унаагүй амжилтаа үргэлжлүүлэв. 

Түүний араас украин бөх Аонишики 8 даваа, 1 унаатай байсан ч өнөөдөр комүсүби Вакатакакажэд ялагдсан юм. Мөн маегаширагийн 7-гоос барилдаж буй Хакүохо секиваки Дайеишод уналаа.

Ингэснээр тэргүүлэгчийн араас ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн нарын дөрвөн бөх хоёр унаатай нэхэж явна.

Озеки Оносато маргааш тэргүүлэгчдийн нэг комүсүби Вакатакакажэтэй оноолт таарах бол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ижил даваа, унаатай Хакүохотой хүч үзнэ.

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд тэмцээний гурав болон дөрөв дэх өдөр дараалан унаснаас хойш зургаан барилдаанд хий гаргалгүй ялснаар 50 хувийн амжилтаа үзүүллээ. 

 

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 8:2
  • Секиваки Киришима Б.Лхагвасүрэн - 7:3
  • Маегаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил - 3:7
  • Маегаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан - 2:8
  • Маегаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр - 7:3
  • Маегаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн - 6:4
  • Маегаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай - 4:6
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.226] 2025/5/21
одоо сумо үздэг хүн байдымуу
0 | 0 Хариулах
Tom zorilgotoi tuushtai hichee [66.181.188.250] 2025/5/21
hakuho avargatai beltgel hiij bga hun tegelgui yhv hoshoryu maani tegej beltgel hiivel diildehgui
1 | 0 Хариулах
зочин [59.153.112.44] 2025/5/20
Одоо сумо үздэг хүн байдаг юм уу, моодноос гараад удаж байна ш дээ
4 | 2 Хариулах
Bi [59.153.113.187] 2025/5/20
Bi
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.123] 2025/5/20
t1
1 | 1 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/21
үздэггүй юм бол яагаад мэдээн доор орж ирж коммент үлдээгээд явдаг завтай сда вэ
0 | 1 Хариулах