Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын эхээр гарсан.
Үүнтэй холбоотойгоор change.org сайтад талийгаачийн эгч Л.Онон "Бид Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас Тайландын Бангкок хотод суугаа Элчин сайд Төмөр Амарсанааг түүний эхнэрийн сэжигтэй нас баралтын хэрэгт холбогдуулан нэн даруй, ил тод, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаж байна.
Хэн ч эрх мэдлийн халхавчин дор хариуцлагаас зугтах ёсгүй" хэмээн цахим өргөдөл үүсгэж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.
Өргөдөлд 2025 оны тавдугаар сарын 20-ны 15:50 цагийн байдлаар 520 хүн гарын үсгээ зуржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|