• 6 сарын 15, Ням

Л.Онон: Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш. Бид үнэнийг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй, чимээгүй өнгөрөөж болохгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2025 оны тавдугаар сарын 9-ний Баасан гарагт Тайландын “Бангкок Пост” сонины сайтад тус улсад суугаа Монгол Улсын элчин сайдын гэргий Бангкок хотын Хлон Тоей дүүрэгт оршдог орон сууцны 17 давхраас унаж амиа алдсан тухай мэдээ нийтлэгдсэн юм.

Гэвч энэ мэдээ удалгүй устгагдаж, зөвхөн хайлтын системээр ажиллагаагүй холбоос нь харагддаг болоод байлаа.

зураг
 

Энэ талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас "Тайланд Улсад Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг явдалтай холбоотойгоор ар гэр нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон биднээс тус үйл явдлын талаар мэдээлэхгүй байхыг хүссэн. Тухайн иргэний нас барсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй, ар гэр, үр хүүхдүүдийнх нь сэтгэл зүйн байдал хүнд байгааг харгалзан үзэхийг та бүхнээс хүсье" гэж байв.

Харин талийгаачийн эгч Л.Онон амралтын өдрүүдэд өөрийн цахим хаягтаа энэ хэрэг чимээгүй өнгөрөөж болохгүй хэрэг хэмээн онцолж "Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш юм. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй. Завхайрал өнөө цагийн хамгийн аюултай, хамгийн нуугдмал хохирол дагуулдаг нийгмийн өвчин болж байна. Энэ бол ганц хүний хувь тавиланг бус, бүхэл бүтэн гэр бүл, ирээдүйг сүйрүүлдэг хүчирхийллийн нэг хэлбэр юм.

Бид үнэнг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Энэ зовлонг чимээгүй өнгөрөөж болохгүй - дүүгийнхээ төлөө, түүний хүүхдүүдийн ирээдүйн төлөө, ийм золгүй хувь тавилан бусдын амьдралд дахин бүү тохиолдоосой гэж хүсэж байна" хэмээн бичжээ.