Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, үйлдвэрийн түүхий эдийг дотооддоо бэлтгэх, хөрсийг хамгаалах, үржил шимийг сайжруулснаар агроэкологийн тэнцвэртэй тогтвортой байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна тариалан эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|