Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт өчигдөр АТГ-т очиж, мэдүүлэг өгсөн байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч асанг Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадын иргэдэд худалдсан гэх асуудлыг дэлгэсэн. Улмаар уг хэрэгтэй холбоотой баримтыг АТГ-т хүргүүлсэн тухайгаа мэдээлж байв.
Тэгвэл АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар Х.Баттулгаас мэдүүлэг авсан нь энэ ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
|