МАН-ын Бага хурлыг энэ сарын 21-нд хуралдуулахаар товлоод буй. Хурлаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэгдэж байгаа.
Энэ асуудалд АН-ын гишүүн О.Амгаланбаатар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Ардчилсан Нам айлд хүргэн орчихсон. Айл нь хөөвөл явах л байлгүй дээ. Ямар ч дүрмийн дагуу бус дурандаа хүргэн орсон. Баян айлд хүргэн ортол айлын ааш хөдлөөд хөөж байгаа юм шиг байна.
АН багагүй хугацаанд эрүүлээр ярилцсангүй. Одоо бол ярилцах цаг ирж байна гэж харж байна. Намын дүрмийн ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа. Тэдгээр нөхөд маань долоо хоног яваад ирэх байх. Тэр хооронд бэлтгэлээ хангаад намын Үндэсний бодлогын хороо хуралдана.
Өнөөдөр 16:00 цагаас намын Улс төрийн зөвлөл хуралдана.
МАН манай намыг засгаас гаргах гэж байна гэдэг бол тэдний асуудал. Анхнаасаа энэ Засгийн газар стандарт бус байсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|