Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц өнөөдрийн байдлаар 85 хувьд хүрсэн болохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.
Гүүрний суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил дууссан бол дээд бүтээцийн нийт 10 алгаслаас долоог нь угсарчээ.
Зүүн гүүрийг ирэх зургаадугаар сард барьж дуусгахаар төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани ажиллаж байна.
Тус гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж, шинээр 225 метр урт төмөр бетон хийцлэлтэй барих ажлыг эхлүүлсэн юм.
Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!