• 6 сарын 15, Ням

Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэлжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас долоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас зургаа, нийслэлийн Байгаль орчны газраас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тав, нийт 24 албан хаагч, таван автомашинаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ажиллаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой хээрийн гурав, шар өвсний гал түймрийн 290 тохиолдол бүртгэгджээ. Харин улсын хэмжээнд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4%-аар өссөн байна.

Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айлууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.

2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг хориглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг