ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/28-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглов
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “Маш өндөр”, “Өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж буй.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, намрын улиралд буюу есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
