МАН-ын удирдах зөвлөлөөс Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилох шийдвэр гаргажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид энэ долоо хоногийн Даваа гарагт (2026.04.27) ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан.

Улмаар НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилох шийдвэр гаргасан байна.

Үргэлжлүүлэн өнөө орой НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгохоор болжээ. 

Д.ИХБАЯРЫН НАМТАР:

  • 2002-2006 он МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/
  • 2011-2013 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/
  • 2012-2015 он Их засаг олон улсын их сургууль, Эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2008-2009 он "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 он "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал
  • 2013-2014 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
  • 2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
  • 2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
  • 2018-2020 он Нийслэлийн МАН-Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2020-2021 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2021-2022 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч дарга
  • 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга 
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга