Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байгааг НЭМҮТ сэрэмжлүүлэв
Энэ оны 1-3 сарын хооронд 243 хүүхэд эмийн хордлогод өртсөнийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.
Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна. Эмийг зөв хадгалах нь хүүхэд хордох эрсдэлийг 60-80 хувь бууруулдаг.
Эмийн бодисын хордлого гэж юу вэ?
Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
