"Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ"
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.
Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НОБГ-аас өгч байна.
- Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
- Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
- Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
- Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх
- Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 2, шар өвсний гал түймрийн 106 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

