Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотын үндсэн ГЕН рүү өнөөдөр бий болчхоод байгаа хотыг яаж дөхүүлэх вэ? л гэсэн өнцгөөр ажиллана

М.Батчимэг, ikon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагваас НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул нийслэлийн төсвийн хуваарилалтыг оновчтой байлгах тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? гэв. 

Хариуд нь Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва "Тухайн хотын "DNA" гэж байдаг. Улаанбаатар хот бол өөрийн гэсэн "Ген"-тэй хот. Лондон, Ванкувер, Осло ч өөрийн гэсэн гентэй. 

Манай хотын "DNA" юу юм бэ гэдгийг харж байж төсвөө ямар салбар руу зарцуулах вэ гэдгээ төсөөлөх ёстой юм билээ.

Манай хотын үндсэн  "DNA" бол 2000 оноос өмнөх Улаанбаатар хот юм. Улаанбаатарчууд 1997, 1998 оноос өмнө хот бол зам харгуй өргөн, хүмүүс нь шингэн, түгжрэлгүй, агаар, орчны бохирдолгүй сайхан байсан. Тэр дундаа хотын иргэдийн соёл төлөвшил өөр байсан гэж ярьдаг. Миний харж байгаа өнцөг бол Улаанбаатар хотын үндсэн ген рүү өнөөдөр бий болчхоод байгаа хотыг яаж дөхүүлэх вэ? л гэсэн өнцгөөр ажиллана.

Төсвийн зарцуулалт ч энэ тийшээгээ чиглэнэ. Мэдээж хэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалт маш чухал. Зам талбай, бетон цементээс илүү  хүн лүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж ажиллана гэдгээ 

та бүхэндээ илэрхийлье. Машин тэргэнд биш хүндээ төвлөрсөн Улаанбаатар хотын төлөвлөлт, төсөвлөлтийг хийнэ" гэв.