НЭМГ: Товлолт вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулалт ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ээлжит 10 хоног эхэлжээ.

Ингэснээр заавал хийх товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажил 6 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.
зураг
 

Хүүхдэд заавал хийх товлолт вакцин нь үнэ төлбөргүй байна.