ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит бусаар хуралдана
Барилгын хөгжлийн төвийн зааланд
09:30 цагт Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд "Барилгын технологийн өнөө ба ирээдүй" сэдэвт форум болно.
Төрийн ордонд
10:00-15:00 цагт Байнгын хороод хуралдана.
Офицеруудын ордонд
10:00 цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг ЗХЖШ-аас зохион байгуулна.
Монгол Японы төвд
11:00-18:00 цагт “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар” зохион байгуулагдана.
Яармаг дахь Хангарди ордонд
11:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) ээлжит бусаар хуралдана.
Биеийн тамир, спортын хорооны 406 тоот өрөөнд
11:00 цагт Монгол Улсын хэмжээнд анх удаа "Спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" зохион байгуулахтай холбоотой мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар доктор Владимир мэдээлэл хийнэ.
Куба улсын ЭСЯ-д
14:00 цагт “Куба улсын өнөөгийн цаг үеийн бодит байдал" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
