НИТХ-ын төлөөлөгчид Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын даргаар томилохыг дэмжлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:10 2026/05/26

НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа.

Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 45 төлөөлөгчөөс 39 нь оролцож, 92.3 хувийн санаар дэмжигдлээ. 

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргаар томилох албан бичгийг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлэхээр болж байна. Ерөнхий сайд НИТХ-ын тогтоолыг хүлээн зөвшөөрч Б.Пүрэвдагвыг хотын даргад батламжилснаар бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм.

зураг
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагва индэр дээрээс хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр "Би ерэн оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг.

Би сагс тоглож, дугуй унаж, хичээлдээ гүйсэн, “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө” гэж дуунд гардаг шиг хотын хүүхдүүдийн нэг. Би илүү сайхан хотод амьдрах зорилго хүсэл, зовлон жаргал нэгтэй Та бүхний нэг, би Улаанбаатарын иргэн.

Өнөөдөр хотыг өндөр барилга, өргөн зам, урт гүүрээр нь бус алхдаг гудамж нь цэмцгэр үү, гутал нь шороо болдог уу, цэцэг зүлэг нь их үү, цэвэр агаартай юу, гэрт нь ойрхон сургууль, цэцэрлэг байна уу, хүний хэрэгцээ цөм бүрэн үү, эсэх, хүүхэд тоглох, талбай, дугуйн зам нь хэр вэ, хүндээ ээлтэй юу, хотын соёл нь ямар түвшинд байна вэ? гэж амьдралын энгийн бодит үнэнээр хэмждэг, дүгнэдэг болсон.

Эцсийн эцэст бол хот бол хүн юм. Хотын зүрх нь хүн юм. Барилга, орон сууц бол булчин, ясны бүтэц нь юм. Өглөө ажил, сургуульдаа, орой гэртээ харих зам түгжирч байна гэдэг бол, нийтийн тээвэр удааширч байна гэдэг бол судасны нарийсал, бөглөрөл юм. Агаар бага, угаар их байх тусам уушги өвчилсөн гэсэн үг юм.

Би шилдэг сайн сагсан бөмбөгч болоогүй ч багийн спортын үнэт зүйлээс багахан ч боловч суралцсан. Би хотыг, хотын 1,8 сая хүнийг бүхлээрээ нэг баг гэж боддог. Нэг зорилготой нэг баг, Нийслэл хэмээх нэг л том айл өрх. Хүндээ илүү ээлтэй, эрүүл хотод амьдрах, үр хүүхдээ өсгөж торниулах нэгдмэл нэгэн их хүсэл зорилгоороо нэгдсэн нэг баг. Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ. Би хувийн биш хот гэдэг нэг багийн амжилтын төлөө үүрэг хүлээсэн иргэн. Төрөлх хотынхоо төлөө талбайд гарлаа.

Хотын даргын хувьд аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй гэдгээ энэ мөчид албан ёсоор илэрхийлж байна. Монгол бол нэгдмэл төр засагтай, нэг л улс орон" гэв.

видео:

11:21 2026/05/26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанд ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч хүрэлцэн иржээ.

Б.Пүрэвдагвын намтар:

  • 2010-02.11-2011-03.15 Монгол Ардын Нам Бүсийн зохицуулагч
  • 2011-02.15-2012-03.17 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
  • 2012-03.04-2013-04.06 Улсын Их Хурлын Тамгын газар Референт
  • 2013-06.02-2015-07.06 Зүүний хүчний холбоо Зохицуулагч
  • 2017-03.06-2018-04.02 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2018-01.15-2020-01.25 Монгол Ардын Нам Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2020-01.01-2024-10.14 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал Төлөөлөгч
  • 2020-01.17-2021-01.28 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2021-06.30-2025-11.20 Монгол Ардын Нам Намын байгуулалтын газрын дарга
  • 2024-09.15 Монголын Социал Демократ Залуучуудын холбоо Ерөнхийлөгч
  • 2025-11.20  Монгол Ардын Нам Нарийн бичгийн дарга
Түүний боловсрол: 
  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал 
  • 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа магистр 