Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх гэсэн Инфантиногийн оролдлого бүтэлгүйдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны 76 дахь удаагийн чуулган Канадын Ванкувер хотноо орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн юм. 

Энэ үеэр FIFA-гийн тэргүүн Жианни Инфантино Палестины хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жибрил Ражуб болон Израилийн хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Басим Шейх Сулиман нарыг олны өмнө дуудаад эвлэрүүлэх оролдлого хийсэн ч бүтэлгүйдэв.

Палестины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны гишүүн, улс төрч Ж.Ражубыг Израилийн Шейх Сулимантай гар бариулах гэсэн оролдлогоос татгалзаад "Израилчууд өөрсдийн аллага, хүчирхийллийг цайруулахын тулд явуулсан хэн нэгэнтэй гар барьж чадахгүй. Тэдний үйлдлээс болж бид зовж байна" гэсэн юм.

зураг
 

Хэдийгээр оролдлого нь бүтэлгүйдсэн ч Инфантино түүний хэлсэн үгэнд нэг их ач холбогдол өгөөгүйг албаныхан сэтгүүлчдэд ярьжээ. 

Тус чуулганаар Инфантино Иран Улсыг хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцоно гэдгийг баталгаажуулав. Түүнчлэн ирэх жил болох холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters