Боловсрол судлалын доктор, профессор Х.Тамир БЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Боловсрол судлалын доктор (Ph.D), профессор Х.Тамирыг өнөөдөр томиллоо.
Х.Тамир нь их сургуулийн багшаас эхлэн, боловсрол болон хөдөлмөрийн бодлогын түвшинд ажилласан, судалгаа ба практик хослуулан улсад 33 жил ажиллаж байгаа туршлагатай, төрийн мэргэшсэн албан хаагч юм.
БОЛОВСРОЛ:
- 1993 он – Увс аймаг, Баруунтуруун сум, бүрэн дунд боловсрол;
- 1997 он – МУБИС, Урлал техникийн багш, бакалавр;
- 1999 он – ШУТИС, Инженерийн зураг зүй, магистр;
- 2008 он – ШУТИС, Боловсролын судлал, доктор (Ph.D);
Эрдмийн цол
- 2012 он – ШУТИС, Дэд профессор;
- 2025 он – ШУТИС, Профессор;
Мэргэжил дээшлүүлсэн байдал
- 2005 он – ОХУ, Эрхүү хот, зураг төслийн автоматжуулалт;
- 2008 он – БНХАУ, зураг төслийн автоматжуулалтын сургалт;
- 2011 он – БНСУ, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
- 2015 он – БМИҮЗ, магадлан итгэмжлэлийн шинжээчийн сургалт;
- 2023 он – Удирдлагын академи, эрхэлсэн түшмэлийн сургалт;
Судалгааны чиглэл
- Боловсролын судлал;
- Боловсролын удирдлага;
- Инженерийн зураг зүй;
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн уялдаа;
АЖЛЫН ТУРШЛАГА
- 1997–2001 он – ШУТИС, СБС, дадлагажигч багш;
- 2001–2003 он – ШУТИС, ХМТС, багш;
- 2003–2014 он – ШУТИС, БИАС, багш, дэд профессор;
- 2011–2014 он – ШУТИС, БИАС, профессорын багийн тэргүүлэх профессор;
- 2014–2022 он – МУБИС, сургалт эрхэлсэн дэд захирал;
- 2022–2024 он – БШУЯ, Дээд болон мэргэжлийн боловсролын газрын дарга;
- 2024–2025 он – ХХҮЕГ, Халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга;
- 2025.01–2025.05 – ХХҮЕГ, Ажиллах хүчний газрын дарга;
- 2025.01- 2025.02 - ХХҮЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч;
- 2025.05–2025.10 – ГБХНХЯ, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга;
- 2025.10–2026.03 – ГБХНХЯ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга;
- 2026.03 сараас – БЯ, БЕГ, Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга
Эх сурвалж: БЕГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
