Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тавдугаар сарын цаг агаарын төлөвийг ЭНД ДАРЖ харна уу. 

2026 оны 05-р сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи:

  • 4-нд нутгийн хойд хэсгээр,
  • 5-нд нутгийн зарим газраар,
  • 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус,
  • бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +12...+17 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
  • 5-нд ихэнх нутгаар,
  • 6-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.