Тавдугаар сарын эхээр дулаарах боловч цаашдаа хоёр, гуравдугаар арав хоногуудад ОЖД-аас хүйтэн байна

М.Батчимэг, ikon.mn
38 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД-аас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.

Ирэх сард сард нийт нутгаар салхи шуурганы давтагдал их байх магадлалтай ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх  тул цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, мөн болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Тавдугаар сард агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Ирэх тавдугаар сарын агаарын температур 
2026.5-р сарын агаарын дундаж температур
5-р сарын агаарын дундаж температурын ОЖД
 

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

5-р сарын агаарын температур ОЖД:

 Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг байна. 

2026 оны 5-р сарын агаарын температур: 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. 

 
Ирэх тавдугаар сарын хур тунадас
2026.5-р сарын хур тунадас
5-р сарын хур тунадасны ОЖД
 

 [Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

5-р сарын нийлбэр хур тунадас ОЖД:

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог байна. 

2026 оны 5-р сарын ОЖД:   

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр ОЖД-аас бага орох төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.